
Мэргэжилтнүүдийн хувьд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд анхаарал хандуулж байна. Мөн үзэгчдийн анхаарлыг дээрх төрлийн өрсөлдөөн татаж байгаа юм. Өчигдөр урьдчилсан үзүүлбэр дуусч, үргэлжлээд хос болон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн тэмцээн болжээ. Харин өнөөдөр бүжгийн хос болон эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн тэмцээн болно. Маргааш хос болон эрэгтэйчүүдийн чөлөөт, нөгөөдөр бүжиг, эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр болох юм. Тэгвэл ням гаригт гала тоглолт болсноор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх ажээ.
Б.ЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин