Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх хяналтын бүсээр тарваганы арьс хууль бусаар хил гаргах гэж байсныг гаалийн улсын байцаагч нар өчигдөр илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр Монгол Улсын иргэн БНХАУ руу ачааны автомашиныхаа хянах самбарын арын зай хөндийд 568 ширхэг тарваганы арьсыг нуун авч гарах гэж байгаад баригдсан байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар тарвагыг агнах болон улсын хилээр гаргахыг хориглосон бөгөөд их хэмжээний тарваганы арьсыг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул Гаалийн байгууллагаас хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж