
Уг арга хэмжээ нь Америкийн хамгийн шилдэг, чадварлаг загвар зохион бүтээгчдийг тодруулдаг нэр хүндтэй наадам ажээ. 1962 оноос эхтэй тус наадмыг Америкийн дизайнеруудын холбооноос 1984 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон байна.
Энэ жилийн наадмын хувьд шилдгийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийг өчигдөр зарлажээ. Харин шагнал гардуулах ёслол зургадугаар сарын 3-нд Нью-Йоркийн “Alice Tully Hall”-д болох юм байна.
Э.АНХТУЯА



