Меркель Унгарыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Меркель Унгарыг шүүмжлэв

Унгарын парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Ангела Меркель шүүмжлэв. Германы канцлер Будапештад хандан парламентын олонхийг хариуцлагатайгаар ашиглахыг уриалжээ.

Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel)  Унгарын ерөнхийлөгч Янош Адертай энэ сарын 12-нд Берлин хотноо уулзахдаа энэ тухай хэлсэн байв. “Унгарын найз нөхөд, түншүүд Үндсэн хуулийн цэцийн эрх мэдлийг хязгаарласанд нь түгшиж байгааг  үнэнхүү хүлээн авах ёстой” гэж Меркель тэмдэглэснийг Reuters дамжуулжээ.

Германы канцлер Будапештад хандан парламентын олонхийг хариуцлагатайгаар ашиглахыг уриалсан гэж Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч хэлсэн байв.

Дэлхийн II дайны дараа улс орноосоо хөөгдсөн Унгарын немцүүдийн өдрийг бий болгосонд нь Унгарын парламентад Меркель талархлаа илэрхийлсэн байв. Мөн “төмөр хөшгийг унагахад” унгарчуудын том үүрэг гүйцэтгэснийг Меркель тэмдэглэжээ. Энэ арга хэмжээг дэлхий ирэх жилд тэмдэглэх юм.

Өнгөрсөн 11-ний өдөр Унгарын парламент, Засгийн газар дахь консерватив олонх шүүх, дээд боловсролын системд  гүйцэтгэх засагллын оролцоог нэмэгдүүлэхээр Үндсэн хуульдаа засвар оруулан Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэлд хязгаарлалт хийсэн юм. Унгарын эрх баригчдын энэ үйлдэл нь Европыг ардчилал, хууль зүйд нийцэхгүй гэсэн шүүмжлэл их гаргаж байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж