Обама Ливид суух элчин сайдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Обама Ливид суух элчин сайдыг томиллоо

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ливид суух элчин сайдаар Дебора Жонесийг томиллоо. Энэ албан тушаалд түүний нэр удаан хугацааны турш яригдсан ч Барак Обама өчигдөр албан ёсоор суудалд нь томилсон байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Ливи улсын Бенгази хотод байх АНУ-ын элчин сайдын яаманд халдлага болж элчин сайдаар ажиллаж байсан Кристофер Стивинс нас барсан билээ. Шинээр томилогдсон Дебора Жонес 2008-2011 онд Кувейт улсад суух элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Этиоп, Сири, Арабын нэгдсэн эмират, Турк зэрэг улсад консулын ажилтнаар ажиллаж байсан туршлагатай дипломатч аж. “Шинэ албан тушаалдаа амжилт гаргаж, Ливи, Америкийн харьцааг сайжруулна гэдэгт найдаж байна” гэж Барак Обама ярьжээ. Дебора Жонесийг шинэ албан тушаалд томилж байх мөчид Чад улсад суух элчин сайдад Жеймс Найтын нэрийг дэвшүүлсэн байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж