Бразилийн хойд хэсгийн Алмейрин хотод энгийн хөдөлгүүртэй “Embraer 821-Caraja” онгоц осолдож, арван хүн амь үрэгджээ. Бразилийн албаныхны мэдээлснээр “Embraer 821-Caraja” онгоц нь хойд хэсгийн Белен хотоос хөөрч, Алмейрин хотын “Monte Dourado” нисэх онгоцны буудал хүрэхээс ердөө 20 км-ийн зайд унаж осолдсон байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тус онгоц уржигдар буюу мягмар гаригт радарын дэлгэцэнд харагдахгүй болж, ор сураггүй болсон бөгөөд аврагчид онгоцны сэгийг өчигдөр ойн гүнээс олж илрүүлжээ. Одоогоор албаныхан онгоцны ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн мөрдөн шалгах баг томилоод байгаа юм байна.
“Fretax” компанийн эзэмшдэг “Embraer 821-Caraja” онгоцонд “Cesbe” инженерийн компанийн есөн ажилчин Санто Антонио до Жари усан-цахилгаан станцид хүрэхээр явж байсан аж.
Б.АНХТУЯА