Эхний өдрөө өвдөг шороодсон Шотэнрү /3-1/ гурав дараалан давлаа. Харин гурван өдөр унасан Токитэнкү /1-3/ анх даваагаа авчээ. Кёкүтэнхо /1-3/, Тамаваши /1-3/ нар учраагаа барсангүй. Башёгийн гурав дахь өдөр өвдөг шороодсон оозэки Какирюү /3-1/ тэргүүлэгчдийн эгнээнд байсан Барүтог ялж, 69 дэх их аварга Хакүхо /4-0/ учраагаа буулган авснаар харү башёг ганцаараа тэргүүлж эхлэв. Харин 70 дахь аварга Харүмафүжи хоёр дараалан унаад байна. Өчигдрийн барилдааныг үзсэний дараа сүмогийн холбооны ерөнхийлөгч хэлэхдээ “Дөрөв дэх өдрөөс харү башё ганц тэргүүлэгчтэй болсон сүмочдын бэлтгэл муу байгааг харууллаа” хэмээн ярьжээ. Тэгвэл жюүрёод барилдаж байгаа манай долоон сүмочоос Сэншо /1-3/, Кагамио /1-3/, Кёкүшюхо /3-1/ нар өрсөлдөгчдөө дийлдэв. Харин Такаинова /1-3/ анхны даваагаа авч, Ониараши /2-2/ ээлжит ялалтаа байгуулжээ. Үүнээс гадна Азүмарюү Тодбилэг /4-0/ ганцаараа нэг ч унаагүй жюүрёог тэргүүлж байна.
Өнөөдөр
Шотэнрү-Оивато
Тамаваши-Кёкүтэнхо
Токитэнкү-Аран
Какирюү-Такаясү
Точиозан-Хакүхо
Харүмафүжи-Миёогирюүтой тус тус барилдана.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин