ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Самбо-70” хэмээх спортын төрөлжсөн сургуулиар зочлохдоо холливудын нэрт жүжигчин Стивен Сигалыг дагуулан явсан нь их тус болсон гэнэ. Ерөнхийлөгч сургуулийн ажилтнууд, сурагчидтай уулзалт хийснийхээ дараагаар зургаа авахуулах болоход хүүхэд бүр Путины хажууд зогсохоор дайрсан тул хариугүй унагаачих дөхжээ. Энэ мөчид Сигал сүйхээ гарган, хүүхдүүдийг нааш цааш нь түлхсээр Оросын Ерөнхийлөгчид алхах газар, зогсох зай олж өгсөн байна.
Путин уулзалтынхаа үеэр самбо бөхийг олимпийн наадмын төрөлд багтаах тал дээр идэвхийлэн ажиллаж буйгаа мэдэгдсэн гэнэ. “Самбо-70” сургуулиас алдарт тамирчин А.Михайлин төрсөн гарсан юм байна.