Европыг сандаргасан цас Москвад “ирлээ”

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Европыг сандаргасан цас Москвад “ирлээ”

Франц, Герман, Бельгийг дайрсан цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал Москваг ч дайрав. ОХУ-ын нийслэлд лхагва гаригт шилжих шөнө цас орж эхэлжээ. Ирэх амралтын өдрөөр хүчтэй цасан шуурга болох гэнэ.

Фото:  РИА Новости. Алексей Филиппов

Москвад цас орж эхлэв…

Лхагва гаригт шилжих шөнө орж эхэлсэн цас оройдоо бага зэрэг намжив. Шөнөдөө цас ороогүй ч пүрэв гаритг дахиад л цас малгайлан орж эхэлжээ. Өнөөдрөөс салхины хүч 12-15 м/секунд хүртэл ширүүсч, нойтон цас, цасан шуургатай байна. Энэ хугацаанд агаарын температур 0 хэм хүртэл дулаарах ажээ. Гурав хоногийн дотор сарын нийт тунадасны хэмжээний 80 хувьтай дүйхүйц цас орно гэж цаг уурчид мэдээлж байна.

…Харин Европ цасанд дарагдсан ул мөрөө арилгаж байна

Өнгөрсөн хэд хоногийн турш Европын хэд хэдэн орны нийслэлд их хэмжээний цасны улмаас агаарын болон хуурай замын тээврийн үйл ажиллагаа тасалдсан юм.

Аюулгүйн хамгийн өндөр төвшин зарлагдсан Францын хойд нутагт 80 мянга гаруй хүн хоёр хоногийн турш цахилгаангүй байв. Энэ сарын 12-ны өглөө гэхэд Францын хоёр том нисэх буудлын нислэгийн тоо 20-25 хувиар буурчээ.

Фото:  AFP 2013/ Pascal Rossignol

Камбре хотын цасандд дарагдсан гудамж

Германы Франкфуртын буудалд 200 нислэг саатав. Бельгийн Шарлеруа, Льеж хотын нисэх буудал бүх нислэгээ хойшлуулжээ.

Германы баруун хэсэг, Францын хойд нутгаар машин зам хаагдсан ба Манш мужийн жолооч нар бүтэн 15 цаг түгжрэлд зогссон гэнэ. Гэхдээ зам тээврийн байдал лхагва гаригт ерөнхийдөө сэргэж, хэвийн байдалд орсон байна. Галт тэрэг ч замд гарч эхэлжээ.

Фото:  AFP 2013/ Pascal Rossignol

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж