Пьер Кардин ба Нарантуул: Хариуцлагагүй үйлчилгээнээс иргэд хохирсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Пьер Кардин ба Нарантуул: Хариуцлагагүй үйлчилгээнээс иргэд хохирсоор байх уу?

Өнөөгийн соёлт нийгэмд хүн өмсөх зүүх, биеэ авч явах байдлаараа өөрийгөө илэрхийлдэг болсон цаг. Чанараа дагасан үнэтэй хувцас өмссөн хүн түүндээ тохирсон үйлчилгээ шаардах нь зүй. Өөрийн хүч, хөлсөө шавхан байж олсон хэдээрээ худалдаж авч байгаа юм чинь хайрлахаас ч аргагүй. Харин манайд үйлчилгээ явуулж байгаа хими цэвэрлэгээний газрууд энэ талаар юм боддоггүй бололтой. Нийслэлийн маань нилээдгүй хэдэн газар сүлжээ салбаруудтай болчихсон “ЭДКС” гээд хими цэвэрлэгээний газар бий. Харин “ЭДКС”-ээр үйлчлүүлсэн нэгэн гэр бүлийнхэн эцэстээ “мөр нүцгэн” гэгч болжээ. Тэд та бидний сайн мэдэх болсон Пьер Кардин фирмийн үнэтэй цайтай  хүрэмийг цэвэрлэгээнд хүлээж авчихаад, буцаад ирэхэд нь “хулгайд алдчихсан” гэж хэлээд, эзэнд нь жишим ч үгүй 100 мянган төгрөг сарвайсан гэнэ. Энэхүү фирмийн хүрэм ямар үнэтэй байдгийг мэдэх хүн бол уур нь хүрэх нь мэдээж. Харин дараа нь Италиас худалдаж авсан 600 мянган төгрөгийн үнэтэй эмэгтэй хүрэмнийх нь үнэгэн захыг юу ч үгүй зумлаж хаячихаад “Бид нар хүний хохирол барагдуулдаг газар биш, бидэнд ч хохиролтой байна, Нарантуулаас зах аваад хийгээд өгчихье” гэж загнасан гэнэ. Иймэрхүү ажилтай газарт итгээд, дээр нь нэмээд зах хадуулахаар өгөх хүн гарах уу даа. Харин энэ мэдээллийг ирүүлсэн үйлчлүүлэгч байгууллагын нэр бизнесийн хүндэд халдах үүднээс бус, харин бусад үйлчлүүлэгчиддээ хими цэвэрлэгээ угаалгын газруудаар үйлчлүүлэхдээ хянамгай байхыг анхааруулж байна гэсэн тул нэрийг нууцаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж