М.Сономпил сайд иргэдтэй цахим уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

М.Сономпил сайд иргэдтэй цахим уулзалт хийнэ

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Өглөөний шинэ санаа” уулзалт зохион байгуулж, баасан гариг бүрийн өглөө 08.00 цагт иргэдтэй цахим хэлбэрээр шууд холбогддог. Энэ удаагийн уулзалтад Эрчим хүчний сайд М.Сономпил оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм байна.

Өмнөх уулзалтуудаас иргэдээ сонсч, иргэдтэй шууд ярилцаж байгаа нь олон хүнээс талархал хүлээсэн. Мөн Засгийн газрын сайд нарыг оролцуулах нь зүйтэй гэсэн санал иргэдээс олон гарсан юм байна. Тиймээс Засгийн газрын сайд нар иргэдтэй хийх цахим уулзалтыг Эрчим хүчний сайд М.Сономпил эхлүүлэхээр болж байна. Эрчим хүчний салбартай холбоотой асуултдаа хариулт авахыг хүсвэл zasag.mn вэб сайтаар дамжуулан сайдтай холбогдох боломжтой юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж