Лениний музей Т.Бадамжунайн өмч үү?

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Лениний музей Т.Бадамжунайн өмч үү?

Манай улс төрийн намууд томоохон барилга байгууламжаа манайх гээд өмчлөөд авчихдаг. 2008 оны 7 дугаар сарын нэгний дараах нь МАН байргүй болж Нийслэлийн хүүхэд залуучуудын байранд орсон. Гэвч хуучин байрныхаа суурин дээр Тусгаар тогтнолын ордон гэх өмнөхөөсөө ч сүрлэг барилга барьж орчихоод өнөөх нийслэлийн хүүхэд залуучуудын ганц соёлын ордон болсон газрыг нь манай өмч гээд нэг хэсэгтээ суллаж өгөөгүй.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл бараг хөөх шахам байж тэднийг гаргасан. Саяханаас МАН-ыхан дахиад л ийм асуудал үүсгэж эхлэв. Хуучин Ленин музей байсан газарт элдэв янзын баар савнаас эхлээд л төрийн нам нь хүртэл байрлаж байсан энэ байрыг Соёл спорт аялал жуучлалын яамныхан Динозаврын музей болгохоор шийдвэр гаргасан ч МАН-ыхан өгөхгүй хэмээн гэдийж, хаалга үүдээ дангинтал түгжээд явчихлаа.

Бүр зүгээр ч үгүй Соёл спорт аялал жуучлалын сайдад мэдэгдэл хүргүүлж хувийн өмчид халдвал яллана хэмээн сүрдүүлэв. Ленины музей МАН-ын байр байдаг л юм байж. Гэтэл бараг 20 гаруй жил төр барьсан намын хувьд монголчуудынхаа төлөө ганц байраа тавиад өгчих хоншоор байдаггүй л юм байх даа. Одоо урин дулаан цаг болж жуулчины улирал эхэллээ. Бидэнд манайд ийм зүйл байнаа гээд тэднийг татчих бас үзүүлчих зүйл байгаа билүү. МАН бол нэгхэн жилийн өмнө төр барьж явсан нам. Тэд төр барьж байх хугацаандаа жуулчдыг яаж татах вэ хэмээн толгойгоо гашилгаж л явсан. Гэвч яг эгзэгтэй цаг мөчид ингэж гэдийж байгаа нь яг л ард түмнээсээ урваж байгаатай адил харагдаж байна.

Нөгөөтэйгүүр МАН энэ барилгыг өглөө гээд гудамжинд гарчихгүй. Бараг л ард түмний мөнгөөр барьсан асар том барилгатай эд хөрөнгөтэй нам шүү дээ.

Гэхдээ саяхан Ленины музейн барилгыг өгөхгүй хэмээн гүрийгээд байгаа цаад шалтгааны талаар нэгэн сонин зүйл сонслоо. Үндсэн хуулийн цэцээр Ленины музей бол МАН-н барилга хэмээн нотлогдсон. Харин жинхэнэ эзэн нь МАН биш МАН-ын томоохон “гаруудын” нэг Т.Бадамжунай гэнэ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Ленины музей хууль ёсны эрх нь Т.Бадамжунайгийн нэр дээр байдаг гэнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: www.chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж