“Гарма Гарчүд үржин пэрэнлайлин” хийдийн лам нар ном хурна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“Гарма Гарчүд үржин пэрэнлайлин” хийдийн лам нар ном хурна

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулан маргааш “Гарма Гарчүд үржин пэрэнлайлин” хийдийн лам нар ном унших гэнэ. Маргааш 13.00 цагт Соёлын төв өргөөнд болох энэхүү өргөлийн уншлага “Бурхан багшаа магтая” нэртэй. Уншлагад Бурхан багшийн магтаал, Буян хишгийн даллага, Гүсүнтүгийн мандал зэрэг номыг монгол хэлээр уншиж, ажил үйлс бүтээж, гай тоттгор, хэл амнаас хамгаалах сан тавих аж. Сонирхуулахад тус хурлын үеэр 759 жилийн өмнөөс Монголд дэлгэрсэн хэдий ч олны хүртээл болж байгаагүй судар, номыг сэргээн уншиж, даллага хурайлах гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж