Эльвира Набиуллина, Владимир Путин, Сергей Игнатьев
Фото: Дмитрий Азаров / Коммерсантъ
Харин Набиуллина Төв банкны тэргүүн болбол Ингатьевийг зөвлөхөөрөө ажиллахыг санал болгосон байна. Тэр санааг нь Путин дэмжжээ. Набиуллина 2007-2012 онд Оросын Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байсан юм. Өнгөрсөн онд Андрей Белоусов Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон дараа Набиуллина ерөнхийлөгч зөвлөх болжээ. Мөн тэрбээр ерөнхийлөгчийн дэргэхэд Эдийн засгийн зөвлөлийн гишүүн юм.
Набиуллинаг Төв банкны тэргүүнээр томилох гэж байгааг «Известия» сонин анхлан энэ сарын 11-ний дугаартаа бичсэн байв. Дараагийн өдөр нь ерөнхийлөгч Путин тэр хатагтайг санхүү, эдийн засгийн салбарын асар их туршлагатай гэж магдсан байлаа. Мөн тэрээр Игнатьевт өмнөх ажилд нь талархлаа илэрхийлээд түүнийг төрийн шагналаар шагнана гэж мэдэгдэв.
Оросын Төв банкны удирдлага дөрвөн жилийн хугацаагаар томилогддог. Энэ тушаалд гурван удаа дараалан суусан Дмитрий Игнатьевын бүрэн эрхийн хугацаа зургадугаар сарын сүүлчээр төгсөнө. Дөрөв дэх удаагаа сонгогдох эрх хуульд байхгүй. Үүнээс нэг сарын өмнө ерөнхийлөгч нэр дэвшигчийг Төрийн думд танилцуулсан байх ёстой ажээ.