Larry King хатагтай Gaga-тай ярилцлага хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Larry King хатагтай Gaga-тай ярилцлага хийнэ

Алдарт нэвтрүүлэгч, CNN телевизийн голлох нүүр царай гэгддэг Larry King ирэх долоо хоногт этгээд дүр төрхтэй дуучин Lady Gaga-г өөрийн нэвтрүүлэгтээ оролцуулж, сонирхолтой ярилцлага өрнүүлэх болсноо зарласан байна.
Larry King, аялан тоглолтоо хийж, нилээд хэдэн орноор тоглоод буй Lady Gaga-г хэдий завгүй байгаа ч нэвтрүүлэгтээ урьсан хүсэлтийг маань хүлээн авч, өөрийн үзэл бодол, хувийн амьдралынхаа тухай илэн далангуй ярилцлага өгнө хэмээн итгэж байна хэмээн хэлээд үзэгчид мэдэхийг хүссэн олон зүйлийнхээ хариултыг авч чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Уг нэвтрүүлэг ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр гарах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж