Wal-Mart iPhone-ы үнийг 97 ам.доллар болголоо

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Wal-Mart iPhone-ы үнийг 97 ам.доллар болголоо

Дэлхийн хамгийн том жижиглэнгийн дэлгүүр “Wal-Mart” 16GB багтаамжтай “3GS iPhone”-ынхоо үнийг мягмар гаригаас эхлэн 97 ам.доллар болголоо гэж “CNN” агентлаг Нью-Йорк хотоос мэдээллээ. “Apple” компани ирэх сард “iPhone” гар утасны дараагын загварыг гаргах гэж байгаа тул удахгүй хуучрах гэж байгаа загварын утсанд ийнхүү үнийн эрс хямдрал зарласан байна. Үнэ хямдарснаар саяхныг хүртэл 199 ам.доллараар зарагдаж байсан энэ утсыг худалдаж авбал хэрэглэгч 100 ам.доллар хэмнэхээр болж байна.
“Бид ямагт хамгийн хямд үнэ санал болгохыг хичээдэг” гэж тус компаний утасгүй харилцааны төхөөрөмжийн борлуулалтын захирал Мехрдад Акбар сурвалжлагчид ярьжээ. Энэ оны эхний улиралд “Apple” компани 8.3 сая ширхэг “iPhone” загварын  гар утас зарсан нь өнгөрсөн оны сүүлийн улирлаас хоёр дахин өссөн дүн. Дэлхий даяар энэ оны эхний улиралд 54 сая смартфон зарагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 49 хувиар өссөн үзүүлэлт юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж