Японд матрын арьстай лаптоп худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Японд матрын арьстай лаптоп худалдаанд гарлаа


Гар цүнх шиг, түрийвч шиг, эсвэл матар шиг мини-лаптоптой бол ямар вэ? “Sony” компани матрын арьсан бүрээстэй “Sony Vaio P” тансаг лаптоп худалдаанд гаргасан байна. Уг лаптоп “Intel Atom Z560” процессортой, 256GB үл хөдлөх дисктэй бөгөөд GPS-ээр тоноглогдсон бөгөөд нэмэлт баттерей суулгаснаар 12.5 цаг хүртэл зайгаараа ажиллах боломжтой. “Vaio P” 1600 х 768 нягтралтай найман инчийн дэлгэцтэй, 2 USB порттой бөгөөд “Windows 7 Home Premium” үйлдлийн систем суугдсан юм байна. Матрын арьсан бүрээстэй тус лаптопын зах зээлийн үнэ одоогоор тодорхой биш байгаа ба ямартай ч хямдхан биш нь тодорхой.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж