Жин хасагдсан эсэхийг шалгагч дрйагер аппарат таны бодисын солилцоог ухаалаг гар утсанд тань мэдээлнэ.
Breezing хэмээх аппарат нь таны амьсгалаар бодисын солилцоог шинжилдгээрээ дэлхийд анхдагч болж чаджээ. Бодисын солилцоо сайжрах тусам төдий чинээний илчлэгийг шатаадаг. Энэхүү аппарат руу үлээхэд л бодисын солилцоо, жингийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг Bluetooth-ээр ухаалаг утас руу тань дамжуулна.
Ингэснээр та хүссэн үедээ л өөртөө эрүүл мэндийн хяналт тавих боломжтой юм байна.
Т.ТҮВШИН