Энэ үйл явдлыг тухайн үедээ Энэтхэгийн тал илт эсэргүүцэж байсан ч удалгүй намдсан юм. Харин шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн энэ хэрэг явдлыг Энэтхэгийн тал сануулж эхэллээ. Орон нутгийн цагаар өчигдөр өдөр Делид байрлах Италийн элчин сайдын яамны гадаа олон арван энэтхэгчүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Уг хэргийг үйлдсэн Массимлиан Латорре болон Сальвадор Жиром нар нь дөрвөн долоо хоногийн өмнө Италид очиж сонгуульд оролцсон аж. Энэтхэгийн дээд шүүх энэ хэргийг тусгайлан шалгахаар болжээ. Энэтхэгийн зүгээс энэ хэргийг олон улсын тэнгисийн гэрээ болон холбогдох бичиг баримтад нийцүүлж хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм. “Энэ хэрэг явдалаас болж хоёр улсын харилцаанд ямар нэгэн сэв суух болоод байна” гэж Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх ярьжээ.
Ромын зүгээс энэ хэргийг ухаалгаар шийдхийг хүсч байгаа бөгөөд Энэтхэгийн тал ямар нэгэн шүүн таслах эрх байхгүй гэдгийг онцлоод байгаа юм.