Курдын салан тусгаарлах ажилчдын намын зэвсэгт дайчид хоёр жилийн өмнө барьцаалсан Туркийн найман иргэнийг сулласан тухай ВВС мжэдээлжээ. Курдын ажилчдын намын зэвсэгт дайчид Туркийн найман иргэнийг хоёр жилийн турш Иракийн хойд хэсгийн хотод барьцаанд байлгаж байсан аж. Түүнчлэн Туркийн талаас мэдээлснээр Курдуудын барьцаанаас суллагдсан найман иргэн эсэн мэнд эх орондоо ирсэн байна. Курдын ажилчдын намын зэвсэгт дайчид Туркийн барьцааны иргэдийг сулласан нь өнгөрсөн гучин жилийн хугацаанд өрнөсөн хоорондын зөрчил мөргөлдөөнөө дуусгах хоёр талын энхийн яриа хэлэлцээрийн үр дүнд бий болсон аж.
Үүнээс өмнө өнгөрсөн сард Туркийн талаас шоронд хорьж байсан Курдын ажилчдын намын тэргүүн Абдулла Окаланыг сулласан байна.
Курдын ажилчдын нам нь 1984 онд байгуулагдсан бөгөөд курдууд голчлон суудаг Туркийн зүүн өмнөд хэсгийн нутгийг тусгаар тогтнуулахын төлөө Засгийн газартайгаа удаан хугацаанд тэмцэж байгаа юм. Түүнчлэн энэхүү зөрчил, тэмцлийн явцад хоёр талаас нийтдээ 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм байна.
Б.АНХТУЯА