2005 онд шинэчлэн найруулсан Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахын тулд ирэх сарын 5-н хүртэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улстөрийн намуудаас санал авах юм байна. Улсын дээд шүүхэд нийт 22 нам бүртгэлтэй байдаг аж.
Намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд таван зүйлд төвлөрч анхаарах шаардлагатай юм байна. Тодруулбал, Улс төрийн нам нь бодлогын нам байх ёстой, намын гишүүнчлэл, улс төрийн нам өмчтэй байх эсэх, намын санхүүжилт ямар байх асуудлыг судлах, намууд бүгд нэг дүрмээр тоглодог байх зэргийг ярьж, санал авах юм байна.