Ажлын хэсгийнхэн хуралджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхэн хуралджээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий УИХ-ын дэд дарга Л.Цогоор удирдуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар ойрын хугацаанд хийх ажлаа ярилцлжээ. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 20 гаруй жилийн хугацаанд ямар үр дүн гарсан, одоо нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага юунаас болж үүссэн зэрэг асуудлыг тодруулахын тулд мэргэжлийн судлаачдыг ажиллуулж, танилцуулга бэлтгүүлэх, ”Үндсэн хууль тогтоогчдын холбоо” болон бусад холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авах нь зөв гэсэн шийдэлд хүрчээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж.  

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж