Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 13/ 4,424 тоот арилжаагаар 26 компанийн нийт 27,065,675 төгрөгийн үнийн дүн бүхий 40,547 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 16,417.60 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 16.84 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 85 хэлцэл хийжээ. “Гермес центр” ХК 2,450,000 төгрөгийн 24,500 ширхэг, “Силикат” ХК 792,000 төгрөгийн 4,000 ширхэг хувьцаа худалдсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР