АНУ-ын экс-ерөнхийлөгч Билл Клинтоны тэргүүлдэг буяны сан Гаити улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 700 мянган ам.доллар хандивлажээ.
Энэ тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.
Хандивын мөнгийг кофены талбай байгуулах, фермерүүдийн сургалт мөн мод суулгах ажилд зориулах гэнэ. Билл Клинтоноос гадна мөн АНУ-ын экс-ерөнхийлөгч бага Жорж Буш нар 2010 оны газар хөдлөлтөд нэрвэгдсэн гаитичуудад туслах өөр нэг олон улсын санг толгойлдог аж.
Гаити нь бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн ядуу орон бөгөөд өнөөг хүртэл гурван жилийн өмнөх гамшгийн үр дагавраас салаагүй байна. Гамшгийн үеэр 230 мянган хүн амиа алдаж, бараг гурван сая хүнийг гай дайрсан юм. Сая орчим хүн орох оронгүй болж, дүрвэгсэдийн эгнээнд шилжсэн байв. Эдийн засгийн хохирол нь есөн тэрбум ам.доллараар тооцогдож байна.
Ш.МЯГМАР