
Өдгөө 30 настай рэппэр, “American Idol” шоуны шүүгч тэрээр шинэ клипэндээ өөрийн донж маягийг илтгэх хурц өнгөний сонголтыг хойш тавиагүй бололтой. Учир нь түүний сэтгэл татам гэрэл зургуудын талаар түүний жиргэгчид аль хэдийн өөрсдийн сэтгэгдлээ түүнтэй хуваалцаж эхлээд байгаа гэнэ. Ники “High School”-ийн шинэ клипийнхээ зураг авалтыг Лос-Анжелост хийжээ. Хамгийн сүүлд өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Pink Friday: Roman Reloaded” нэртэй цомог фэнүүддээ хүргэсэн Ники дахин шинэ цомог гаргах бодолтой байгаа гэнэ.
Э.АНХТУЯА



