Өнөөдөр "Blac box" театрт Америкийн Элчин сайдын яамнаас кино үзлэг зохион байгуулж байна. Саяхан болж өнгөрсөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохиож байгаа энэ үзлэгт "Ану хатан" киног сонгосон байна. Тиймээс Ану хатны дүрийг бүтээсэн жүжигчин СТА Д.Отгонжаргал, Галдан хааны дүрд тоглосон СТА М.Мягмар, киноны ерөнхий зураглаач Д.Ангараг болон ерөнхий продюсер Д.Болдхуяг нар уран бүтээлчдээ төлөөлөн кино үзлэгт оролцох юм байна. Кино үзлэгийн үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай П.Э.Кемпбэлл оролцож үг хэлэх гэнэ. АНУ-ын Элчин сайд бүсгүй хүнийхээ хувьд эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл, Монголын түүхэн домогт хатны тухай кино гэдгээр нь "Ану хатан" киног сонгосон гэж төлөөлөгч нь мэдэгджээ.
Д.ЦЭЭНЭ