“Элбэрэл” цэнгүүн болно | News.MN

“Элбэрэл” цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“Элбэрэл” цэнгүүн болно

“Увдист лимбэ”, “Богема”, “Сарьсан багваахай” зэрэг дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг Монголын тайзнаа найруулан тавьсан Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар энэ сарын 31-нд Монгол Бөхийн Өргөөнд хийх гэж байна. Тэрбээр театрын чадварлаг найруулагч төдийгүй авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Түүнийг 90-ээд оны үед хит болж байсан Г.Эрдэнэбат гавьяатын дуулж амилуулсан “Элбэрэл”, “Бишрэл”, “Гэргий” хэмээх гурван дууг зохиосон гэдгийг зарим хүмүүс мэддэггүй. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, найруулагч гээд олон талын авьяастай энэ эрхмийн зохиосон дуунуудыг Монголын ард түмэн маш сайн мэддэг. Түүний тоглолт энэ сарын 31-ний үдэш Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд хайр, элбэрэл цалгисан уянгын үдэш байх гэнэ. Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам, Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, С.Батсүх, Д.Насантогтох, Х.Үнэнхүү, Ч.Бат-Эрдэнэ, поп хатагтай Б.Сарантуяа, “Нюанс” хамтлаг, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын нийтийн залуу дуучид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжим, найрал дуучид оролцох юм. Эх үрсийн баярт зориулсан шилдэг дууны “Элбэрэл” цэнгүүний тасалбарыг Бөхийн өргөөний кассаар болон 1905 лавлахаар захиалж болох юм байна.
М.Урин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2010-05-26 202.9.47.131

гайхамшигтай сайхан уран бүтээлч шүү

Avatar

Элбэрэлт 2010-05-26 202.126.91.246

elbereltgblogmn

Хөгжмийн зохиолч Г Эрдэнэбаатарын блогоор зочлоорой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж