Карелин бөхчүүдээ уриалав

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Карелин бөхчүүдээ уриалав

Чөлөөт,
сонгомол бөхийг 2020 оны олимпийн наадмын төрлөөс хасах тухай саналыг
ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос гаргасны дараахан Болгарын алдарт бөх
Валентин Йорданов, Оросын бөх Сагид Муртазалиев, Польшийн бөх Анжей
Супрон нар олимпийн медалиа эргүүлэн өгөхөө зарласныг ОХУ-ын алдарт бөх
Александр Карелин буруутгаж, ийм байдлаар тэмцэхийг зөв гэж үзэхгүй
байгаагаа илэрхийлсэн байна.

Карелин бөхчүүддээ хандан бичсэн
захидалдаа “Жинхэнэ бөх хүнд байдаг чанарын дагуу бид тэвчээртэй,
авхаалжтай байж, ОУОХ-той харилцахдаа гарцаагүй баримт, шаардлагыг л
дурьдах учиртай. Бид бөхчүүдийг болон олон сая бөх сонирхогчдыг төлөөлж
буй гэдгээ мэдрүүлэх ёстой. Зөвхөн харилцан ярилцаж байж л хоёр тал
нэгдмэл шийдвэрт хүрч чадна. Тэвчээр, харилцан хүндлэл, ойлголцохыг
хичээдэг чанар л хүнд байдлаас гарах гарцыг зааж өгөх болно. Ингэж байж л
Олимпийн бөх өөрийн хүндэт байр сууриа эргүүлэн авах боломжтой” хэмээн
Карелин захидалдаа дурьдсан байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж