Хятадын Засгийн газрын албаныхан гахайн үхсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд Хуанпу голын ус аюулгүй гэж мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Сүүлийн өдрүүдэд энэ тухай мэдээлэл Хятадын “Weibo” зэрэг олон нийтийн сайтад дуулиан дэгдээж, олон сая хүн Засгийн газарт дургүйцлээ илэрхийлжээ. Шанхайн иргэдийн үзэж буйгаар олон мянган гахай үхсэн голын уснаас уух нь яавч аюулгүй бус, энэ бол Засгийн газрын хүмүүсийг мунхруулах гэсэн оролдлого гэнэ. Түүнчлэн Хятадын жиргээчид Засгийн газраас голын ус бохирдсон бол энэ тухай үнэн мэдээлэл өгөх ёстой хэмээн шаарджээ.
Хятадад сүүлийн үед байгаль орчны асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд агаарын бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөлт гэх мэт асуудлууд байнга яригдах болжээ.