
Эвальд-Генрих вон Клейстийн эцэг нь Гитлерийг эсэргүүцэгчдийн нэг байсан бөгөөд үүнээсээ болж тэрээр удаа дараа баривчлагдаж байсан байна. Түүнчлэн тэрээр 1938 онд Англид очиж, Гитлерийн эсрэг Барууны орнуудын цэргийн хүчинд тусламж дэмжлэг үзүүлдэг байжээ. Харин Эвальд-Генрих вон Клейст аавыгаа Германаас явсны дараа 1940 онд армийн цэрэгт элсэн, 1943 онд Зүүн фронтод тулалдаж байхдаа шархтаж байсан байна. Ингээд тэрээр шархаа эмчлүүлж байхдаа язгууртан гэр бүлээс гаралтай хурандаа Клаус фон Штауффенбергтэй хуувилдаж, Гитлерийг хөнөөхөөр төлөвлөгөө зохиосон аж. Харин Гитлерийг хөнөөх төлөвлөгөө нь бүтэлгүйтсний дараа Эвальд-Генрих вон Клейст баривчлагдан Берлинд хоригдсон байна. Хожим тэрээр 1991 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны медалиар шагнуулсан байна.