
Энэ мэдээллийн хариуд одоогийн засгийн газар хууль ёсны мөн эсэх нь эргэлзээтэй асуудал. Армийн дэмжлэгтэй Абхиситын дэглэм шударга ёсыг нухчин дарахыг санаархаж байна гэж Таксины өмгөөлөгч мэдэгдсэн байна. Таксин өөрийгөө Тайландад болсон “Ардчилалын төлөө нэгдсэн фронт” буюу улаан цамцатнуудын бослоготой холбоогүй, зохион байгуулаагүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрээр “Би энх тайванд итгэдэг. Би эх орондоо энэ засгийн газрын гишүүдийн хэнээс нь ч дутахгүй үнэнч. Би асуудлыг хүчээр биш, эвийн аргаар шийдэх нь илүү зүйтэй гэдэгт итгэдэг” гэж тэрээр ярьжээ.
Тайландын эрх баригчид нийслэл Бангкок хотод болон өөр 23 мужид хөл хорио тогтоогоод байгаа юм. Бослоготой холбоотойгоор 80 гаруй хүн алагдаж 1800 гаруй хүн шархадсан ба 30 гаруй байшин шатсаны дотор банк, цагдаагийн газар, орон нутгийн ТВ-ын салбар болон Тайландын том худалдааны төв багтаж байна гэж засгийн газрын албаны хүмүүс мэдэгдээд байна.
Т.Бадрах