Б.Жаргалсайхан МАН-ыг татан буулгая гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан МАН-ыг татан буулгая гэв

Хурал цуглаан дээр хатуухан үгээр ёожилж чаддаг эрхэм бол Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан. Саяхан Эдийн засгийн форумд оролцож, тайзан дээр гадныхны өмнө “зүггүйтээд” амжсан тэрээр өнөөдөр болсон Улстөрийн намуудын удирдлагуудын уулзалтанд оролцов. Буян Жагаа дуугуй суусангүй МАН-ыг татан буулгахыг хуульчлан зохицуулах хэрэгтэй гэв.

Энэ хуралд МАН-ын талаас экс гишүүн Ц.Мөнх-Оргил, намын генсек Г.Занданшатар нар оролцож байсан ч тэд дорвитойхон эсэргүүцэж чадаагүй юм. Б.Жаргалсайхан “МАН-ын гишүүд 16 жил төр барихдаа хагартлаа баяжсан. Тендер, шахааны бизнес, авлига, газрын наймаа гээд хийж болох бүхнээр баяжсан. Одоо энэ намынхныг зайлуулах хэрэгтэй. Саяхан хүртэл Лениний музейг өөрсдийн өмч болгоно гэж байсан. Тэр бол ард түмний өмч. Намын өмч гэж байхгүй. Энэ намыг татан буулгахыг хуулиндаа тусгаж болох уу” хэмээн хурал даргалагч, УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос “аминчлан” гуйсан юм. 

Мөн тэрээр хэлэхдээ, МАН татвар төлөгчдийн мөнгөөр байр барьчхаад, одоо музейг авах гэж санаархаж байна. Намд байр хэрэггүй, 20 гаруй жил Б.Жаргалсайхан гудамжинд явлаа, та нар Махкомбинатын хашаанд байгаа байранд очоод хэвт гэх мэтээр МАН-ын гишүүдэд ширүүхэн сануулга өгнө лээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж