ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч бараалхлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсад айлчилж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Рикардо Миглиори өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа.

Өнгөрсөн оны сүүлээр Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэн юм. Түүнээс хойш тус байгууллагаас Монгол Улсад айлчилж буй анхны өндөр хэмжээний төлөөлөгч нь ноён Рикардо Миглиори боллоо. Ирэх зургаа, долдугаар сарын заагаар Истанбулд болох ЕАБХАБ-ын парламентын чуулганд Монголын төлөөлөгчдийг оролцуулах асуудлаар санал солилцох, Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллахаар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч  Монголд айлчилж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж