“Төрийн департтамент гуравдугаар сарын 11-нээс эхлэн цөмийн зэвсгийг тараахгүй байх дэглэмийг зөрчсөн үйл ажиллагаанд холбоотой Хойд Солонгосын гурван удирдагчийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн түгшүүрийг мэдрэн олон улсын үүргээ биелүүлэхэд эргэн орохгүй бол БНАСАУ цаашид улам ч тусгаарлагдах болно” хэмээн Төрийн департаментын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Америкийн хоригийн жагсаалтад О Гык Рёлиас гадна цэргийн аж үйлдвэрлэлтэй холбоотой Хөдөлмөрийн намын газрын хоёр өндөр тушаалтан Пак До Чхун, Чу Гю Чхан нар багтсан байна.
Үүнээс өмнө Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Томас Донилон Хойд Солонгосын Гадаад худалдааны банкны эсрэг хориг арга хэмжээ авсан тухай зарласан юм. Энэ банкны үйл ажиллагаанаас БНАСАУ-ын эдийн засгийн үйл ажиллагаа ихээхэн хамааралтай ажээ.