
Монголын Мянганы Сорилтын Сангаас хэрэгжүүлж буй Хот орчмын бэлчээрийн төсөл 2008 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2010 оноос Өвөрхангай аймгийн 8 суманд хэрэгжиж 76 малчны бүлэгтэй хамтран ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд гүн өрмийн худаг гаргах, хашааны материал нийлүүлэх, малчдыг хагас эрчимжсэн аж ахуй эрхлэхэд нь туслах зэрэг ажлууд хийгджээ. Төслийн материаллаг хөрөнгө оруулалт дуусаж, үлдсэн нэг жилийн хугацаанд оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ төслийн удирдагч хэлж байлаа. Мөн төслийн үр дүнд малчид бэлчээрээ сэлгэн ашиглаж сурсан, бэлчээрийн даацад тохирсон цөөн тооны чанартай мал өсгөх сэтгэхүйтэй болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан гэдгийг ч онцоллоо.
Өвөрхангай аймгаас мэдээлэв.