Номтой нөхөрлөх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Номтой нөхөрлөх ажил үргэлжилж байна

БШУСайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар батлагдсан  “Ном” хөтөлбөр Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, оюутан залууст ном унших сэдэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг эзэмшүүлэх зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Өвөрхангай аймгийн Боловсрол Соёлын  газраас нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Сурагч номын санч”, “Сурагч номын эмч” хөдөлгөөн өрнүүлэх, “Номын богц” өдөрлөг явуулах, цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд уншсан номоороо жүжигчилсэн арга хэмжээ болон фото зургийн үзэсгэлэн, дунд ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан, ахлах ангийнханд мэтгэлцээн зохион байгуулах, “Би ном унших дуртай” төслийг сурагчдын дунд зарлан дүгнэх юм.

Мөн яамнаас үүрэг болгосон заавал унших ёстой 20 номыг сургуулийн фондонд нийлүүлэх, “Өвөрхангай аймгийн хүүхдийн ном”-ыг бүтээх, “Номын чуулган” хийх зэрэг үйл ажиллагаанд аймгийн төсвөөс хөрөнгө гарган ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж