
-GEEKS нэрнээсээ л сонирхол татсан. Бас лого нь ямар учиртай юм бэ?
-GEEKS гэдэг нь бусдаас өөр гэсэн утгатай. Логоны хувьд эхэндээ зөвхөн нүдний шилтэй хийсэн. Тэгээд арай л хоосон харагдаад байхаар нь яадаг юм билээ гэж бодож байтал гэнэт аватар дээрх инээж байгаа зураг минь харагдаад тэгээд инээмсэглэл нэмж өгсөн.
-Анх яагаад заавал имй хуудас нээх болсон юм бол оо?
-Видео реклам, вэбсайт хөгжүүлэлт мөн төрөл бүрийн хэвлэлийн дизайн хийдэг болохоороо өөрсдийгөө сурталчилах журмаар нээсэн. Мөн хажуугаар нь хуудсынхаа тусламжтай өнөөгийн залуусд шинэ содон санаа өгөх, зөв зохистой амьдралд уриалах зорилоготой. Жишээ нь гадуур хогоо хаяхгүй байх, замын хөдөлгөөнд зөв оролцох гэх мэт. Ер нь фейсбүүкийг хараад байхад олон хуудсууд үүсээд байгаа ч ямар ч үр бүтээлтэй биш, ашиггүй, шалтгаангүй байгаа харагддаг. Тийм болохоор фейсбүүкийн хандлагыг өөр тийш нь буюу шалтгаантай болгохоор энэ хуудсаа нээсэн. Монголын social media хуудсуудыг application хэрэглээд шинэ төвшинд хүргэсэн хуудас гэж хэлж болно л доо. Бид application хэрэглэсний дараа өөр хуудсууд үүнийг сонирхон хийж эхэлсэн.
-Шалтгаан чинь чухам юу юм бэ?
-Хүмүүст зөв мэдээллийг хүргэнэ. Хүмүүсийг ямар нэгэн зөв зүйлд уриалахыг чухалчилж байгаа. Жишээ нь хүмүүсийг хотын гудамжинд хог бүү хая гэдэг ч юм уу. Гэхдээ үүнийг хийхдээ загвар, санаа шийдлийн хувьд ч гэсэн бусдаасаа арай өөрөөр хийвэл илүү олон хүнд хүрнэ шүү дээ.
-Хоёрхан сарын хугацаанд фейсбүүх хэрэглэгчдээс маш өндөр хандалтыг авлаа.
-Бид эхэндээ фейсбүүх хуудсандаа зураг оруулж байгаад дараа нь application буюу жижиг програмууд хөгжүүлсэн. Мэргэжлийнхээ дагуу загварын чиглэлийн зургууд их нийтэлдэг. Эхлээд хүмүүсийн сонирхолыг татах санаанууд олоод түүнийг application болгоод нийтэлдэг. Ер нь application-аараа 62 хоногт 100 мянган “like” цуглуулсан шүү. Манайд хандсан зөвхөн монгол хэрэглэгчид гэхэд л 100 мянга давсан байгаа. Аpplication хийсэн шалтгаан нь болохоор хүмүүс ерөнхийдөө ямар нэгэн Facebook хуудсанд хийдэг зүйл бол “like” өгөх эсвэл comment бичих байдаг. Харин бид үүнийг бага зэрэг хөгжилтэй болгохыг хүссэн. Хүмүүс бидний хуудаснаас өөрсдийн найзуудын талаарх статистик, өдрийн зурхай, сонжоо болон бусад хөгжилтэй application-уудыг хэрэглэж болно. Цаашдаа залуусыг зөв зохистой амьдралд уриалсан видео хийх гэж байгаа.
-Өдөрт танай хуудасны хандалт ямар байдаг вэ?
-60-аад мянга байгаа. Манай хуудсанд байнгын хэрэглээний зурхай, сонжоо гээд application байгаа. Сонжоо гэхэд л тест бөглөөд сорилтын хариуг шалгана. Гэхдээ энэ тест бол зохиомол, таамаг төдий зүйл биш, мэргэжлийн сэтгэл зүйчээс авсан учраас дүгнэлтүүд нь үнэн бодитой.
-Application-уудаас хэрэглэгчид алийг нь хамгийн өргөн ашиглаж байна?
-Статистик үзүүлэлттэй application байгаа. Жишээ нь чиний найзуудын хэдэн нь эрэгтэй, эмэгтэй вэ гэдгийг яг үнэнэ бодитоор гаргана. Зарим фейсбүүк хуудас энэ үзүүлэлтийг худлаа мэдээлэл, рэндом тоогоор гаргадаг бол манайх тийм биш бүх найзуудыг нь шүүгээд тооцоолоод гаргадаг. Бас нэг сонирхолтой application бол найзуудынх нь хэдан хувь нь ганц бие вэ? хэд нь хүнтэй суусан бэ? Гэсэн судалгаа байдаг. Сонирхолтой нь хүмүүсийг хараад байхад дийлэнх тохиолдолд найзуудынх нь 50-аас дээш хувь буюу ихэнх нь ганц бие байдаг юм билээ.
-Судалгааны програм бичихэд хэр их хугацаа шаардах уу?
-Програм бичихэд л их цаг авдаг. Тэгээд бичс эн програмынхаа тсламжтайгаар Geeks-ын хэрэглэгчдийн хэдэн хувь нь эрэгтэй, хэдэн насныхан байдаг вэ, ямар компьютер, гар утаснаас орж байна, гар утасны үйлдлийн систем нь ямар вэ гэх мэтчилэн мэдээллүүдийг тодорхойлж болно.
-Танай хуудсанд хэрэглэгчид компьютераас орж байна уу, гар утаснаас илүүтэй орж байна уу?
-Одоогийн байдлаар манай хуудсанд өдөрт 60 гаруй мянган хэрэглэгч гар утаснаасаа ханддаг.
-Энэ хуудсын үндсэн зорилго? Цаашид хийхээр төлөвлөөд байгаа ажлуудаасаа сонирхуулбал?
-Одоогоор бид хоёр л энэ хуудсаа ажиллуулж байна. Цаашид хамтран ажиллах хүмүүс хайж байгаа. Ер нь хуудсаараа дамжуулан залуусыг хүмүүнлэгийн үйлст уриалан энэ чиглэлд илүү хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа. Үүнд зориулан тусгай application фейсбүүкийн хэрэглэгчдэд холбогдуулан хийнэ. Үүнийг фейсбүүкийн хэрэглэгчдийн хувьд өөрөөс нь ямар ч мөнгө гаргахгүй ч нэг “like” даран хандив өргөж болно.
-Яаж? Жишээ нь фейсбүүк дээр нэг “like”, “share” хийхэд тодорхой хэмжээний мөгө унадаг гэдэг ч зарим хүмүүс тэрийг худлаа гэдэг шүү дээ?
-Тэр бол фейсбүүкийн үндсэн сурталчилгааны албаны ажил шүү дээ. Үүнийг монголын нөхцөлд ч хийж болно. Нэг сурталчилгаа оруулаад promote хийдэг ч юм уу. Би зурхайг promote хийж үзсэн. Нэг “like” дарахад л 0.01 цент гэж явдаг юм билээ. Гэхдээ хүмүүс тэр хуудас руу орсон ч “like” дарах үгүй нь тодорхой бус шүү дээ. Биднийх болохоор хүмүүсийн нүдэнд ил байрлана. Манай хуудас руу ороод “like” дарахад 100 төгрөг гарч ирэхээр хийнэ. Тэр application-ээ сарын хугацаатай хийгээд цугларсан мөнгийг нь хандивлахаар товлосон газартаа өгөхөөр байхаар хийхээр төлөвлөөд байгаа.
-Тэр “like” дарах бүрт цугларах 100 төгрөгийн эх үүсвэрийг нь хаанаас олох вэ?
-Одоогоор хүмүүнлэгийн аилд бидэнтэй хамтран ажиллах ивээн тэтгэгч байгууллага хайж байгаа. Түүнээс биш бид хоёр оюутан учраас хүмүүнлэгт зориулах санхүүгийн боломж өнөөдөртөө бол байхгүй байна.
-Зар сурталчилгааны чиглэлээр ажилладаг уу?
-Одоогоор тавьж үзээгүй л байна.Төрөл бүрийн байгууллагуудаас хамтрах санал ирж байгаа. Үнэ ханшийг нь судалж байгаа. Яг хуудсан дээрээ үар сурталчилаа байршуулаагүй ээ. Бусад хуудсууд нэг пост нь 100 мянган төгрөг гээд ханш тогтоочихсон байдаг юм билээ. Гэхдээ нэг пост ийм үнэтэй байх хэцүү л дээ. Хүмүүс тэр болгоныг хараа ч үгүй, түүнээс promote хийгээд фейсбүүкийн сурталчилгааны албанд илүү мөнгө албахад хүмүүст сайн хүрнэ.
ЭНД дарж Geeks хуудсанд зочлоорой.