
Харин О.Цолмонгийн энэ шаардлагын хариуг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр өгсөн билээ. “Н.Энхбаярын гэр бүл болоод намынхан түүнийг ялаас чөлөөлж, гадаадад эмчлүүлэхийг шаардаж байгаа. Хуулийн ийм боломж бий юу?” гэсэн асуултад Хууль зүйн сайд,
– Ял эдэлж байгаа ялтан, хоригдлыг хил дамнуулан эмчлүүлэх боломж, эрх зүйн акт манайд байхгүй. Өөр бусад оронд ч ийм жишиг байдаггүй. Харин ялаас чөлөөлөх асуудал бол хууль журмаараа зохицуулагдсан байгаа. Н.Энхбаярын өвчний онош ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалтад багтсан байвал ялаас чөлөөлөх боломжтой” хэмээн хариулсан юм. Ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад одоогоор 18 өвчнийг нэрлэсэн байдаг бөгөөд үндсэндээ эмчлэгдэх боломжгүй, өвчний эцсийн шатанд орсон үед нь ялаас чөлөөл заалттай байдаг аж. Харин Н.Энхбаярын хувьд биеийн байдал болоод өвчний онош нь энэ жагсаалтад багтаагүй байгаа бололтой.