
Үүний өмнө мэдээлж байснаар "Оскарын ёслол"-ыг зохион байгуулагчид болох Бил Меканик, Адам Шенкман нар Казахстаны телевизийн сэтгүүлч Боратын дүрд тоглосон Саша Барон Коэнийг урьсан тул тэр бас бусдын адил "Оскар"-ын шагналтныг зарлана. Мөн "Оскарын ёслол"-ын үйл ажиллагаанд уригдсан зочдын дунд залуу жүжигчин Зак Эфрон, Кристен Стюарт, Тейлор Лотнер нар орсон байна. Харин ёслолын үйл ажиллагааны хөтлөгч нараар энэ жил Стив Мартин болон Алек Болдуин нар тодорсон гэдгийг та лав мартаагүй биз ээ. Жил бүр Америкийн кино академаас уламжлал болон зохиогдож ирсэн уг ёслол энэ оны хоёрдугаар сард болох байсан боловч 12-28-ны хооронд Канадын Ванкуверийн өвлийн олимп давхацсан тул гуравдугаар сард болж хойшлогдсон билээ.
Л.Золбаяр