Бирж байгуулах талаар ярилцлаа | News.MN

Бирж байгуулах талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Бирж байгуулах талаар ярилцлаа

Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар ярилцлаа. Бирж байгуулснаар малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг багасгах, хөдөө орон нутагт малчдын бэлтгэсэн түүхий эдийг нэгдсэн журмаар татаж борлуулах, малчдаас гарах зардлыг хэмнэсэн борлуулалт хийх зорилготой байгаа аж. Үүний тулд Монголын хөрөнгийн биржийг түшиглэн худалдаа хийхээр тооцоолсон аж. Шинээр байгуулхаар төлөвлөж буй бирж нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч, худалдан авагч хоорондын хэрэгцээг хангаж зуучилсан хэлэлцээр хийх үүрэгтэйгээр ажиллах гэнэ. Энэ асуудалд Улсын Их хурлын гишүүн Э.Батүүл  Монгол мал хөтөлбөртэй харшилдсан ажил болж байгаа юм биш үү, гэсэн шүүмжлэл хэлж байсан. Мөн бараа бүтээгдэхүүний стандартыг тогтоогоогүй бүрхэг байгаа талаар гүшүүд хэлж байсан. Харин Ж.Энхбаяр гишүүн Хүнс хөдөө аж ахуйн яам бараан захын ажил хийгээд байна, онлайн хэлбрээр худалдаа хийх нь зүйтэй одоо ярьж байгаа хувилбар хоцрогдсон гэж үзэж байгаа аж.   Харин энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураахад хуралд оролцсон байнгын хорооны 15 гишүүнээс 10 нь татгалзаж энэ асуудлыг БОХХААБХ-ны хурлаар дахин хэлэлцхээр засгийн газарт буцаалаа.

Б.Сүх 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-26 183.81.169.2

Bat-uul hujaagiin erh ashgiig l hamgaaldag bolood baigaag medehgui bish Birj baiguulbal malchid nooluur mahaa Mongoldoo zarchihna gedgees aij baigaa biz dee Mahiig hulgaigaar uragshaa zardag humuus baidag n hutts bish bolood udaj baina

Avatar

Хэлэх үг байна 2010-05-26 124.158.107.5

Танай сайтын мэдээний чанар удам муудаж байна Энэ мэдээг нэг сайн уншаад үз дээ Редактор гэж хүн байдаггүй бололтой юм Танайхыг ажиглаад байхад Шуурхай байгаа нь сайн ч чанар муутай юм битгий бичиж байгаач ээ Дарга удирдлага нь уншаасай

Avatar

321456 2010-05-26 202.131.235.74

Хуучны худалдаа бэлтгэлийн анги агентаа нэг эргэж дурсаарай Агент гэдэг чинь жинхэнэ брокерүүд байсан юм шүү

Avatar

Зочин 2010-05-26 202.131.235.74

Бирж гэж юуг ойлгож яриад байгаа юм болдоо Энэ дарга нар ернь жаахан юм бодохоо яанаа Ийм мулгуу улс байдаг юм болов уу

Avatar

бу 2010-05-26 202.131.235.74

Онлайн бирж гэнээ Нөгөө хэлэн ченж чинь онлайнаар орохгүй гэж үү

Avatar

Ìàë Î÷èðò 2010-05-26 202.179.20.203

Áèðæ áàéãóóëàõààñ ºìíº àðüñ øèðýý õÿíàæ õàäãàëàõ ñàâ áàéðàà áàðèõ íü çºâÓëààíáààòàðò áàéñàí àíõàí øàòíû ¿éëäâýðèéã 4 õóâààñàíòàé òýíöýõ áàéðûã á¿ñ¿¿äýä áàðü

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж