ТҮҮНД ТОХИОЛДОХ ЭВДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ”
Өчигдөр 2013.03.12-ны өдөр 11-н цагт “Альфа Моторс” ХХК-ийн “4х4 Автосервис” төвд автомашины нэг чухал эд анги болох Японы ТОКИКО брэндийн амортизаторын тухай, түүнийг хэрхэн зөв суурилуулах, технологийн дагуу зөв суурилуулснаар автомашиныг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, улмаар чанартай сэлбэгээр технологийн дагуу засвар үйлчилгээг үзүүлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудаар автозасварын мэргэжилтнүүд, салбарынханд зориулсан семинар боллоо .
“Альфа Моторс” ХХК нь 2005 оноос эхлэн Япон улсаас Японы тэргүүлэгч компаниудын нэг SPK Корпорацитай гэрээ байгуулан Японы NGK (Эн Жи Кей) свеча, NISSHINBO (Нишинбо) тоормосны наклад, TOKICO амортизаторыг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж байгаа билээ. Энэ удаа Альфа Моторс ХХК-ийн хамтран ажилладаг Японы Hitach Auto Parts&Service Компанийн ажилтан ноён Masaki Ikuta (Масаки Икута) Монголд ирж “TOKICO Амортизаторыг хэрхэн зөв суурилуулах, ингэснээр түүнд тохиолдож болох эвдрэлээс сэргийлэх нь” сэдвээр семинар зохион байгуулж байгаа юм. Энэхүү семинарт Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэргэжилтнүүд, авто засварын инженер техникийн ажилчид, авто сэлбэгийн худалдаа эрхлэгчид, мэргэжлийн сургалтын байгууллагын багш сурагчдын төлөөлөл оролцож автомашины хамгийн гол чухал сэлбэг, эд ангийн нэг болох амортизаторын тухай мэдээлэл сонсож санал бодлоо солилцлоо. Уг семинараар TOKICO (ТОКИКО) брэндийн бүтээгдэхүүнээс гадна автосэлбэгийн чанарын асуудал, түүнтэй холбоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын талаар салбарын мэргэжилтнүүд санал солилцлоо.