Ираны ерөнхийлөгч шүүмжлэлийн бай болов

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгч шүүмжлэлийн бай болов

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавестай салах ёс хийх үеэр ээжийг нь дотноор тэвэрч тайтгаруулсан байна. Гэтэл Уго Чавесын ээж Элена Фриасын гарыг барьж, гашуудлыг нь хуваалцаж буйг харуулсан гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, багагүй шуугиан дэгдээжээ. Учир нь лалын шашны ёс заншлын дагуу эрэгтэй хүн гэр бүлийнхээ гишүүдээс өөр эмэгтэй хүнд хүрэх нь хориотой байдаг аж. Тиймээс Ираны ард иргэд Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг гадны орны эмэгтэй хүнийг тэврэн лалын ёс заншлыг зөрчиж “нүгэл үйлдсэн” хэмээн буруушаан хараан зүхэх болсон байна. Энэхүү зургийг анх Ираны  “Mehr” агентлаг “Ахмадинежад хяналтаа алдав” нэртэйгээр нийтэлсэн аж. Харин үүний хариуд Ираны албаныхны зүгээс дээрх зургийг эвлүүлэг хэмээн мэдэгдэж Махмуд Ахмаденижадын дээрхтэй адил байдлаар Египетийн сөрөг хүчний тэргүүн, НҮБ-ын Атомын эрчим хүчний агентлагийн экс захирал Мохаммед эль Барадейг тэвэрч буй зургийг нийтэлжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж