АНУ, Йеллоустоуны үндэсний хүрээлэн. Дэлхийн гуравт орох том хэмжээний халуун булаг Гранд призматик. Халуун усанд амьдрах чадвартай нянгууд түүнийг ийм хурц тод өнгөтэй болгожээ. Гранд Призматик гэх булаг улирлаар өнгөө хувиргадаг. Зун улбар шар, улаан, өвөл нь гүн ногоон өнгөтэй. Амьд бүхэн нь эргийн хавийн гүйхэн усанд тэмүүлдэг бөгөөд тэнд ус нь 40-50 градус хүртэл хөрдөг. Булгийн төвд ус 70 грудас халуун учир цэвэр гэж тооцогдоно. Сургуулийн гэрлийг шилэн призмаар дамжуулахад гарах солонго үүсдэг физикийн хичээлийн практикийг санагдуулахаар өнгийн тэр хувиралт нь уг булгийн нэрийг үүсгэжээ.
Фото: Lorcel / Shutterstock