Кардиналын зөвлөл дараагийн папыг сонгох нууц хуралдааныг эхлүүллээ. Хэдхэн цагийн өмнө эхэлсэн уг нууц хуралдаан бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монголын цагаар маргааш өглөө гэхэд шинэ папын нэр олон нийтэд ил болох юм. Нийтдээ 115 кардиналаас бүрдэх кардиналын зөвлөлийн 50-иас дээш хувийн санал цуглуулж чадсан нэр дэвшигч 1,2 тэрбум дагагчтай шашны тэргүүнээр сонгогдох билээ. Дашрамд дурьдахад шинэ папын өрсөлдөөнд 12 хүн өрсөлдөж байгаа бөгөөд Ганын Петр Турксон, Филиппиний Луис Тангл, Италийн Агнелло Багнассо, Бразилийн Хоа Браз Де Авиз нарын нэрс хүчтэй нэрлэгдэж байна. Хурлын дараа хар утаа дэгдвэл папыг сонгож чадаагүй гэдгийг олон нийтэд зарлах бол цагаан утаа дэгдвэл шинэ папыг сонгож чадсаныг илтгэх юм.
Б.СҮХ