Усанд живж буй хүүг хүмүүс гинж болон аварчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Усанд живж буй хүүг хүмүүс гинж болон аварчээ

Шинэ Зеландын далайн эрэг дээр амарч байсан хүмүүс 12-уулаа гинж болон хүчтэй давалгаанаас 12 настай хүүгийн амийг аварч чаджээ. Хүүгийн далайн эрэг дээр тоглож байгаад хүчтэй давалгаанд цохигдон унаж, живэх шахсан байна. Ойр орчимд байсан хүмүүс тэр даруй гинж болон гар гараасаа барилцан давалгаанаас хүүг татан амийг нь аварч чаджээ.

12 настай хүү Жошуа Маккойд усан дор 20 секунд орчим байсан аж. Хүүгийн эх амь аварсан ачтануудад бүгдэд нь баярлаж буйгаа илэрхийлжээ.

“Хүүг минь аварсан хүн бүрт би талархаж буйгаа илэрхийлмээр байна. Тэд байгаагүй бол миний хүү одоо амьд байхгүй байсан” гэж хүүгийн эх Шейн ярьжээ. Хүүг эмнэлэгт тэр даруй хүргэсэн бөгөөд элдэв гэмтэл огт аваагүй тул төдхөн эмнэлгээс гаргажээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж