Дээд шүүх тайлбар гаргана

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Дээд шүүх тайлбар гаргана

Шүүхийн тухай шинэ хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 15-наас  Улсын Дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж, тайлбарыг тогтмол нийтлэхээр болжээ. Ингэснээр иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр Дээд шүүх хууль тайлбарладаг байдал үгүй болох юм байна.
Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүний дагуу 2002-2010 онуудад иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын Дээд шүүхэд ирүүлснээр 117  хуулийн холбогдох заалтуудад тайлбар хийсэн аж.  Энэ нь тухайн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байснаас гадна эрх зүйн орчныг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж зарим багш, судлаачид үздэг. Нөгөө талаас Дээд шүүх нь төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүллээ, иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг үндэслэн субъектив байдлаар хандаж тайлбар гаргалаа гэсэн шүүмжлэл ч гардаг байжээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж