
Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүний дагуу 2002-2010 онуудад иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын Дээд шүүхэд ирүүлснээр 117 хуулийн холбогдох заалтуудад тайлбар хийсэн аж. Энэ нь тухайн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байснаас гадна эрх зүйн орчныг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж зарим багш, судлаачид үздэг. Нөгөө талаас Дээд шүүх нь төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүллээ, иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг үндэслэн субъектив байдлаар хандаж тайлбар гаргалаа гэсэн шүүмжлэл ч гардаг байжээ.
С.ОТГОН