УДЭТ-ын жүжигчин Б.Тамирыг жүжигчин, найруулагч Бат-Өлзийгийн хүү гэдгийг үзэгчид андахгүй. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн авьяаслаг жүжигчин залуу саяхнаас кино найруулагчаар ажиллах болжээ. Тэрээр “Fantastic” production, “F-studio”-ын анхны дэлгэцийн бүтээл “Амингоо” богино хэмжээний киног найруулжээ. Гавьяат жүжигчин С.Дамдин, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Д.Ганцэцэг нар Б.Тамирын анхны дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн байна.
Г.ДАША