
даатгалд хоёрдугаар сарын байдлаар 442.4 мянган хүн шимтгэл төлсөн
талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Үүнээс 289.2 мянга
буюу 65.4 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 153.1 мянга буюу 34.6
хувь нь төсөвт байгууллагынх байгаа ажээ. Уг шимтгэл төлөгч
даатгуулагчийн тоог жилийн өмнөхтэй харьцуулахад 35.8 мянга буюу 8.8
хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 27.3 мянга буюу 10.4 хувь,
төсөвт байгууллагынх 8.5 мянга буюу 5.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм
байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг хувийн
хэвшилд ажиллагсад түлхүү бүрдүүлэх болсон дүр зураг ажиглагджээ. НД-ын
шимтгэлийн орлогын сангаас нийгмийн халамж, үйлчилгээнд шаардлагатай
эрүүл мэндийн, тэтгэврийн, тэтгэмжийн санхүүжилтийг шийддэг бөгөөд үүнд
ийнхүү хувийн хэвшлийн оролцоо жил ирэх тусам сайжирч байгаа ажээ.
Цаашдаа нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай
байгаа нь улс орны бүтээн байгуулалт, хөдөлмөр эрхлэлт идэвхжсэнтэй
болон хүмүүсийн нийгмийн даатгалын ач холбогдлыг илүү мэдэх болсонтой
холбоотой тухай албанхан хэлж байна. Тиймээс нийгмийн даатгалын санг
томруулж, хөрөнгө оруулалтын сан болгох боломжтой эсэх талаар ч ярьж
эхэлсэн билээ.
У.БОЛОР