Экс эрүүл мэндийн сайд С.Ламбаа Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургууль /ЭМШУИС/-ийн ТУЗ-ийн дарга болжээ. Ардчилсан намаас Архангай аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан С.Ламбаа сайд энэ салбартаа ээлтэй дарга бололтой.
ЭМШУИС-ийн ТУЗ-ын дарга нь тус сургуулийн захирлыг томилох, сургалтын чанар, сургуулийг хөгжүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэх юм байна. Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байсан хүний хувьд экс сайд ажлаа гялалзуулах биз ээ.
Ш.ЧИМЭГ